Түлээ түлшний жижиглэн худалдааны 8 цэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-13 10:45:53

Мөрөн сумын иргэдэд зориулсан түлээ түлшний жижиглэн худалдааг 4 дэх жилдээ хамгийн их хүн ам төвлөрсөн 8 цэгт худалдаалж байна. Тус цэгүүдэд шуудай түлээ 6000-7000, нүүрс 6000, шахмал түлш ширхэг нь 300, тэрэг түлээ 20-25 мянган төгрөгийн үнэ ханштай байна.

Сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун байгаа, иргэдэд түлшний эрхийн бичгийг дахин олгосон учраас Мөрөн суманд 450-480 мянга хүрсэн машин түлээний үнэ ханш буурч 350-380 мянган төгрөгийн үнэтэй тогтворжиж байна. Цаашид түлээний үнэ ханшийг хөөрөгдөхгүй байх зорилгоор жижиглэн худалдааны цэгийн үйл ажиллагааг тогтворжуулан үнэ ханшийг нэг ижил хэмжээнд байлгах үүргийг Мөрөн сумын Засаг дарга үүрэг болгожээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ