Цас цэвэрлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-13 13:36:14

Ойрын хугацаанд Баянхонгор аймгийн хэмжээнд тэр тусмаа аймгийн төвд цас ихээр орж нийтийн хөдөлгөөнд хальтиргаа гулгаа үүсэх гэх мэт хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Аймгийн засаг даргын зөвлөмжөөр бүх байгууллага гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж, цас цэвэрлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Баянхонгор сумын Засаг дарга бүх албан байгууллага өөрийн хуваарьт газруудынхаа зам, талбайн цасыг цэвэрлэх захирамж гаргасан байна.

Хэрэв байгууллага, аж ахуйн нэгжүүд энэ захирамжийг зөрчвөл “Гамшгаас хамгаалах тухай хууль”, Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд тухайн байгууллагуудтай хариуцлага тооцож ажиллах зарчмыг төлөвлөгөөнд тусгаад байгаа аж.

Сонирхуулахад, Байгууллагууд өөрийн хуваарьт зам, талбайн цасыг цэвэрлэж эхэлсэн ч, цас арилгах багаж, хэрэгсэл дутмаг, хүрэлцэхгүй асуудал тулгараад байгаагаа хэлж байсан. Тиймээс энэ тал дээр цаашид байгууллагууд өөрсдөө гамшгийн үед хэрэгцээтэй багаж хэрэгслийн нөөцтэй болох арга хэмжээг авч ажиллах юм байна.

Холбоотой мэдээ