ХСИС-ийн байранд 200 хүүхдийн цэцэрлэг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-13 15:00:33

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн салбар болгон ХСИС-ийн нэгэн байрыг засварлан тохижуулж 200 хүүхдийн цэцэрлэгийн  нээлтийг хийлээ. 

Нээлтийн арга хэмжээнд  ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар зэрэг албаны хүмүүс оролцов. Энэ үеэр цэцэрлэгт элссэн багачуул  зочдод урлагийн тоглолт үзүүлсэн байна. Тус  цэцэрлэгт ХСИС-ийн багш, албан хаагч, ажилчдын 105, Баянзүрх дүүргийн  8  дугаар хороонд оршин суугчдын 95 хүүхэд хамрагдаж, шинээр 27 хүн ажлын байртай болжээ. Улмаар ХСИС-ийн ажилчид төдийгүй хорооны иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой үр дүн бүхий  ажил болжээ.   ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт тус цэцэрлэгийн дотоод үйл ажиллагаатай танилцсан байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ