Малчидтай хамтран 50 тн өвс бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 14:39:26

Увс аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбооноос Тэс сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо болон малчидтай хамтран бэлчээрийн мал аж ахуйг тогтвортой эрхлэх нөхцлийг хангах зорилгоор байгалийн хадлан бэлтгэсэн байна.

Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжилттай "Ногоон алт" төслийн зүгээс Тэс сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоонд хадлангийн агрегат бүхий жижиг оврын трактор өгсний дагуу тус сумын малчид одоогоор 50 тн байгалийн хадлан бэлтгээд байна. Үүнээс гадна аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Тэс сумын Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран 25 тн буюу 1250 боодол өвс бэлтгэж нуруу хийжээ.
Аймгийн Бэлчээр ашиглагчлын холбоо Тэс сумын төвд бэлтгэсэн энэхүү өвс тэжээлийн нөөцөө Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн малчиддаа зах зээлийн үнээс хямдралтай үнээр нийлүүлэх юм байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ