35,9 мянган толгой мал отроор өвөлжиж байна.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-14 12:07:15

Хэнтий аймгийн хэмжээнд 2016-2017 онд 18 сумын 84 багт 7084 өрхийн 3,8 сая буюу хонин толгойд шилжүүлсэнээр 6,7 сая толгой мал өвөлжиж байна. 

Энэ сарын байдлаар Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх суманд 0-5 см, бусад сумын нутгаар 10-20 см цастай байгаа бөгөөд Батноров, Баян-Овоо, Норовлин, Дадал суманд 20-30 см цастай өвөлжилийн байдал “Цагаанаар зудархуу” нөхцөлд байна.
Улсын тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 5 сумын 372 өрхийн 284,1 мянган толгой мал, Хилийн зурвас нутагт Биндэр, Дадал сумдын 50 өрхийн 5,7 мянган толгой мал, Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 5 сумын 126 өрхийн 45,8 мянган толгой мал тус тус өвөлжихөөр бэлтгэл хангагджээ.

Харин Баянхутаг, Баянмөнх, Дархан, Цэнхэрмандал, Норовлин, Батноров, Баян-Овоо, Хэрлэн сумдаас 47 өрхийн 107 хүн 35,9 мянган толгой мал Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Төв аймгуудын нутагт отроор өвөлжиж байна. 

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ