Иргэдийн 552,5 сая төгрөгийн өмч хөрөнгө, 4 хүний амь насыг авран хамгаалж ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-14 13:27:27

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын хэмжээнд 2016 оны байдлаар гал түймэр, гамшиг ослын 19 дуудлага ирсэнээс гал түймрийн 14, эрэн хайх аврах ажиллагааны 3, мал амьтны гоц халдварт өвчний 2 дуудлага тус тус хүлээн авч, давхардсан тоогоор 133 албан хаагч, 31 автомашин ажиллаж, байгаль цаг агаарын аюулт үзэгдэл, гоц халдварт өвчин, гал түймрийн аюулаас төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж, ард иргэдийн  552,5 сая төгрөгийн өмч хөрөнгө, 4 хүний амь насыг авран хамгаалж ажилласан байна.

Тус анги анх 1987 онд үүсгэн байгуулагдаж,  гал түймэртэй тэмцэх газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 212 дугаар тушаалаар татан буугдсан ч ОБЕГ-ын даргын 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 571 дүгээр тушаалаар дахин байгуулагджээ.

Ард иргэдээ болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн зорилготой тус анги 2009 оны 4-р сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

Бүтэц орон тооны хувьд 6 офицер, 38 ахлагчтай, нийт 46 албан хаагчидтай, нийт бүрэлдэхүүн 100 хувийн нөхөн хангалттай, Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас удирдлага зохион байгуулалтаар хангагдан үүрэг гүйцэтгэдэг  аж.

Д.Одонтунгалаг

     

Холбоотой мэдээ