Хяналтын дуранд 288 зөрчил бичигджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-14 15:23:44

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн камерын хяналтын дуранд  эхний есөн сарын байдлаар   288 гэмт хэрэг, зөрчлийн дүрс бичлэг бүртгэгдсэн байна.

Үүнээс замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой 263 зөрчлийг нь Замын цагдаагийн газарт шилжүүлжээ. 87 зөрчилд торгуулийн, 125 зөрчилд сануулах шийтгэл ногдуулсан бол  51 зөрчлийг шийдвэрлэх ажиллагаа хийж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн дагуу зөрчил гаргасан 25 иргэнийг торгожээ.

Дуранд бичигдсэн зөрчлийн ихэнх нь  замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн, нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага мөргөсөн, хоорондын  хувийн харилцаанаас үүдэлтэй хувийн эд хөрөнгөд  халдсан зэрэг  байгааг анхаарууштай.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ