Төрийн албаны мэргэшлийн шалгалтад 96 хүн тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭСэлэнгэ аймагт зохион байгуулсан энэ удаагийн Төрийн албаны мэргэшлийн шалгалтад нийт 286 хүн бүртгүүлэн, 277 хүн оролцож, 96 хүн тэнцсэн байна.
Энэ нь нийт оролцогчдын 33.6 хувь аж. Сэлэнгэ аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зарлагдсан энэхүү 27 ажлын байрны төлөө нийт 286 хүн бүртгүүлжээ. Эдгээр иргэн дэс түшмэлд 119, туслах түшмэлд 167, хүн бүртгүүлээгүй ажлын байрны 9 тооны дэс түшмэлийн 7, туслах түшмэлийн 2 байранд орохоор шалгалт өгсөн байна. Ингээд сорилын шалгалтад 277 хүн орж, дэс түшмэлийн 115, туслах түшмэлийн 162 байранд шалгуулж 107 хүн тэнцжээ. Эдгээр 107 хүн дэс түшмэлийн 58, туслах түшмэлийн 162 байранд ухаанаа уралдуулан өрсөлдөж, эцсийн шатны буюу ур чадварын шалгалтад 96 хүн үлдэж дэс түшмэлд 52, туслах түшмэлд 44 ажлын байранд тэнцжээ. Шалгалтыг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Сүхбаатар сумын ЕББД 1-р сурууль дээр зохион байгууллаа.
Ч.Отгонцэцэг