"Халуун сэтгэл-дулаан гар" аян өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн ихэнх сум зудын байдалтай байгаа. Зуд турханг хохирол багатай давахад малчиддаа туслахаар нутгийн иргэд олон санаачилга гаргаж байна.
Тэдний нэг нь Хэрлэн сумын 10-р багийн иргэн Д.Эрдэнэчимэг, Т.Оюунтуяа нар "Халуун сэтгэл-дулаан гар" аяныг санаачлан хэрэгжүүлж байна. Уг аян энэ сарын 20 хүртэл үргэлжлэх ба ард иргэдээс сэтгэлийн хандив, 1000 төгрөгийн явуулын хайрцгийг аж ахуй нэгж албан байгууллагуудаар аялуулж байгаа юм. Хоёр бүсгүй хандивт өгсөн мөнгөөр материал худалдан авч нэмнээ, элгэвчийг оёдолчдоор болон өөрсдөө оёж ажлынхаа хажуугаар ийнхүү сайн үйлс хийж иргэний үүргээ биелүүлж байна. Аян дуусахад цугласан эд зүйлсээ зудтай сумдын малчдад хүргэх юм. Байгалийн хатуу ширүүн гамшигтай тэмцэж буй малчиддаа тусалж дээрх хүмүүстэй холбогдохыг хүсвэл 91335050,80139355 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.
Б.Туяа