" Тэюу" өмгөөлөгчийн товчоо Солонгос дахь монгол иргэдэд тусална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-16 12:16:14

БНСУ-д одоо ажиллаж  байгаа монгол иргэдийн зөрчигдсөн эрхийг хуулийн дагуу сэргээж, эрхийг нь хамгаалах гэрээг албан ёсоор байгуулсан тухайгаа “Тэюу” /DAEYU/ хууль зүйн товчооноос өнөөдөр мэдээллээ.

БНСУ-д ажиллаж байхдаа зүй бусаар ажлаас халагдсан, хөдөлмөрийн гэрээ зөрчсөн, үйлдвэрлэлийн осолд орсон ч нөхөн төлбөр аваагүй тохиолдол цөөнгүй. Энэ мэт эрх нь зөрчигдсан иргэд “Тэюу” /DAEYU/ хуульзүйн товчоонд хандаж,  хуулийн дагуу асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм байна. Монгол иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх асуудлаар Солонгосын талаас “Тэюу” хууль зүйн товчоо, Монголын талаас “Түдэй Лоонж” компанийн хооронд хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ. “Тэюу” компанийн хувьд БНСУ-д хөдөлмөрийн харилцааны чиглэлээр 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй бөгөөд иргэдээс хүсэлт хүлээн авч шийдвэрлэдэг тухайгаа сэтгүүлчдэд тайлбарлалаа. Нэг жилд 300 гаруй иргэний хөдөлмөрийн харилцаанд үүссэн маргаан, зөрчилтэй холбоотой гомдлыг шийдвэрлэдэг. Гомдлуудын 100 гаруй нь гадаадын иргэд байдаг аж. Тэдний дунд Монголын иргэд ч бий гэлээ. Өнөөдрийн байдлаар БНСУ-д 30 мянга орчим монгол иргэн  тус улсад ажиллаж амьдардаг гэсэн тоо байгаа бөгөөд  иргэд бидэдн хандвал  үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө, мэдээлэл авч, асуудлаа шийдвэрлүүлэхэд нээлттэй хэмээн тус компанийн Хөдөлмөрийн харилцааны өмгөөлөгч И Гван Су мэдээллээ. БНСУ-д ажиллахдаа эрх нь зөрчигдсөн иргэд дээрх хоёр компанид хандаж үнэ төлбөргүй зөвлөгөө авч, хуулийн дагуу шийдвэрлүүлсэн байна. Монгол дахь иргэд “Түдэй Лоонж” компанийн /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, “Монгол ньюс” бьюлдинг дөрвөн давхарт/ 93399939 утасны дугаарт хандаж болно. Харин БНСУ-д байгаа, одоо ажиллаж буй иргэд “Тэюу” компанийн (+82)-2-3423-8020 болон хөдөлмөрийн харилцааны өмгөөлөгчийн (+82)-10-2225-0555 дугаарын утсаар холбогдож болох юм байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ