ЦЕГ-ын сургалтын төв гадаад хэлний танхимтай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-16 12:42:12

Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төв Гадаад хэлний танхимтай боллоо. “Абсолют” гадаад хэл сургалтын төвийн дэмжлэгтэйгээр тохижуулсан тус танхимийн нээлт өнөөдөр болсон юм.

Нээлтийн арга хэмжээнд ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, Сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, “Абсолют” сургалтын төвийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа нар оролцлоо. Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдыг мэргэшүүлэх ур чадварын олон сургалтыг зохион байгуулж байгаагийн нэг нь гадаад хэлний сургалт юм. Цагдаагийн алба хаагчид гадаад хэлний сургалтад хамрагдсанаар хэлний мэдлэгээ дээшлүүлэх, гадаадад мэргэжил дээшлүүлэх курс, сургалтад хамрагдах зэрэг боломжтой болж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ