Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор 100 хүүхдийг цэцэрлэгт хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-12-18 10:29:34
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Дэнж багийн 20 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг энэ сард ашиглалтад хүлээн авна.

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны гэрээгээр эхэлсэн уг ажил  өнгөрсөн сарын 25-нд дуусах байсан ч дотор засварын гүйцэтгэл хугацаандаа амжаагүй байна. Иймд энэ сарын 7-нд Улсын комисс ажиллаж 14 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Тиймээс ашиглалтад өгөх сүүлийн хугацаа  энэ сарын 21-ний өдрөөр тогтсон байна.

Цэцэрлэгийн өргөтгөлийн зураг төслийг “Хангайн хэтрүн”, гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Мөнхийн үргэлжлэл” компани ажиллаж байна. Өргөтгөл ашиглалтад орсоноор дөрвөн бүлэгт 100 хүүхэд хамрагдах боломж бүрдэнэ. Нийт 823 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгын 70 хувийг улсын төсвөөс 30 хувийг орон нутгийн төсвөөс  гаргажээ. Одоогийн байдлаар тус цэцэрлэгт 180 хүүхэд сурч байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ