Гудамжны гэрэлтүүлэг бүрэн асахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-20 11:35:04

   Увс аймгийн Улаангом сумын нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн 65 хувь нь асч байна.

Эрт харанхуй болж байгаатай холбогдуулан бага ангийн хүүхдүүд хичээл тараад явахдаа айж цочих вий хэмээн эцэг эхчүүдийн зүгээс хэл ам гаргаж байгаа аж. Энэ талаар Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газраас тодруулахад “Таван-Од” зочид буудлаас төв зам хүртэлх 32 шонгийн  гэрлийг засч янзлан асаагаад байна. Харин аймгийн Орон нутгийг судлах музейгээс арын дөрвөн зам хүртэл, мөн “Увс-Эрдэм” ахлах сургуулиас төв зам хүртэлх 40 шонгийн гэрэл асахгүй байгаа. Эдгээр гэрлийг асаахын тулд 13 сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байна гэсэн юм. Хэрвээ энэ мөнгийг шийдчихвэл Улаангом сумын гудамжны гэрэлтүүлэг 100 хувь асах аж.

Тус шонгийн гэрэл асахгүй байгаа шалтгаан нь газар доорх 1200 м кабелийн утас муудсантай холбоотой байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ