Бялуунд шинжилгээ хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСШинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан Увс аймгийн МХГ-аас “Эрүүл хүүхэд-эрүүл хүнс” сарын аян явуулж байна.
Энэ хүрээнд кремт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цехүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, бүтээгдэхүүнүүдийг лабораторийн шинжилгээнд хамруулж эхлээд байна.
Улсын байцаагчийн зүгээс бялууны үйлдвэр эрхлэгчдийг бүтээгдэхүүндээ хадгалалтын нөхцөл, сав баглаа боодол, хаяг шошгын шаардлагыг бүрэн хангаж байж худалдааны газруудад нийлүүлэхийг зөвлөж байгаа аж. Харин ард иргэдэд хандаж кремт бүтээгдэхүүнийг сонгохдоо зориулалтын тоног төхөөрөмжинд хадгалаагүй, гудамж талбайд ил задгай борлуулж байвал худалдаж авахгүй байхыг зөвлөж байгаа юм.
Өнгөрсөн шинэ жилээр бялуу хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн 2 хүүхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хандаж байсан юм.
Б.Батхүү