Хүүхдийн хөдөлмөр зуслан нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-20 16:11:53

Өмнөговь аймагт  ирэх 4 жилд хүүхдийн хөдөлмөр зусланг нээхээр болжээ.

"Хүүхэд хөгжлийн түлхүүр" хөтөлбөрийн хүрээнд энэхүү арга хэмжээг өрнүүлэх юм байна. Ирээдүй хойч үеэ Монгол ахуйдаа ойр, ёс заншил, өв уламжлалаа мэддэг болгохын тулд хүүхдүүдийг зуных нь амралтаар хөдөлмөр зусланд амруулахаар төлөвлөж байгаа гэнэ.

"Бүтээлч хөдөлмөрч хүүхдүүдийг бий болгох зорилгоор дээрх хөтөлбөрийг бид ирэх 4 жилд хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөдөлмөр зуслан, хөдөлмөрийн амт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна" гэж аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн н.Мөнгөнтуул ярилаа.

Хөдөлмөр зусланд хүүхдүүд монгол ахуйдаа ойртон байгаль эхээ хайрлах хамгаалах зэрэгт суралцах бол хөдөлмөрийн амт үйл ажиллагаагаар хүүхдүүд өөрсдийн хийж сурсан бүтээлээрээ үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажээ. Үүгээр дамжуулан тэд өөрсдийн гараар хийсэн зүйлсийнхээ хөлсний амтыг мэдрэх, ажилсаг бүтээлч хүмүүсээс суралцах зэрэг ач холбогдолтой юм байна. Улмаар тэдний урласан бүтээлүүдийг аялал жуулчлалын салбарт ч нийлүүлэх боломж бий гэж үзэж байгаа гэнэ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ