Улсын аварга тогооч болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС2016 оны Монгол Улсын аварга тогоочоор Увс аймгийн Улаангом сумын 4-р цэцэрлэгийн тогооч Ц.Лхагвасүрэн шалгарсан байна.
Тэрбээр хүүхдийн хоолны төрлөөр аваргалжээ. Сүүлийн жилүүдэд тасраад байсан Улсын аварга тогооч цолыг орон нутагтаа авчирсэн явдалд мэргэжил нэгтнүүд нь болон Увс аймгийн боловсролын салбарынхан баяртай байна. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд алс хязгаар нутагт оршдог Увс аймгийн тогооч нар тэр бүр очиж оролцож чаддаггүй байна.
Энэхүү тэмцээн өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан бөгөөд нийтдээ 300 тогооч 14 төрлөөр өрсөлджээ.
Улсын аварга тогоочоор шалгарсан Ц.Лхагвасүрэнг хамт олон нь өчигдөр хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүлсэн байна.
Мэргэжлээрээ 28 дахь жил ажиллаж байгаа Ц.Лхагвасүрэн нь сүүлийн 11 жил Улаангом сумын 4-р цэцэрлэгт тогоочоор ажиллаж байна.
Б.Батхүү