Завханд байгалийн голомт илрүүлэх судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-21 18:07:09

Завханы Зоонозын өвчин судлалын төвөөс эпизоотологийн шинжилгээний календарчилсан төлөвлөгөөний дагуу долоон суманд шинжилгээ хийжээ.

Түдэвтэй, Сонгино, Алдархаан, Баянтэс зэрэг долоон сумын нийт 99,0 мянган га талбайд шинээр байгалийн голомт илрүүлэх, голомтын төлөв байдлыг хянах зорилгоор гүнзгийрэл, хайгуул шинжилгээг хийсэн байна. Шинжилгээ, хайгуулаар байгалын голомтын халдвар бага зэрэг үзүүлэлттэй гарсан байна. Мөн Улиастай сумын түүхий эд, малын зах, мах боловсруулах үйлдвэр, худалдааны төвүүдээс сар бүр боомын хяналтын шижилгээг авч 30-50 дээж материалыг лабораторийн шижилгээнд хамруулсан байна.

Шинжилгээний хариугаар боом илрээгүй бөгөөд холбогдох дээд шатны байгууллагад мэдээ, тайланг хүргүүлжээ. Тус төв Завхан аймагт зооноз /мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчин/-ын халдвар хамгаалал, био-аюулгүй ажиллагааны дэглэмийн зааварт орсон вирусын шалтгаант 13, нянгийн шалтгаант 18, эгэл биетнээр үүсгэгддэг дөрвөн төрлийн  халдварт өвчнүүдийг эсэргүүцэн судалж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ