Осол гэмтэл, осголт хөлдөлтөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-22 17:18:48

“Осол гэмтэл-осголт хөлдөлтөөс урьдчилан сэргийлье” аяныг Увс аймгийн Эрүүл мэндийн газраас зарлан явуулж байна.

Энэхүү аян энэ сарын 20-оос ирэх сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд аймгийн Цагдаагийн газартай хамтран явуулж байгаа аж. Шинэ жилийн баяр ойртсон энэ өдрүүдэд ард иргэд архидаж согтуурах нь ихэссэн байна. Үүнээс болж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал ч нэмэгджээ. Тухайлбал, Наранбулаг суманд нэг иргэн архи хэтрүүлэн хэрэглэснээс болж осгож нас барсан байна. Мөн замын халтиргаа гулгаа ихэссэнтэй холбоотой автомашины аваар осол гарсаар байгаа юм.

Иймээс аймгийн ЭМГ-аас зөвлөмж гаргаж, ард иргэдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, шинэ жилийн баяраа зөв боловсон, архи дарсгүй тэмдэглэхийг уриаллаа.

Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ