Далайн гүн дэх бактерийг ашиглан түрүү булчирхайг эмчилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sarnai@montsame.mn
2016-12-23 12:59:40

ЛОНДОН./BBC/. Түрүү булчирхайн хавдрыг эрт үед нь үр дүнтэйгээр эмчлэх нэгэн шинэ өвөрмөц аргын талаар мэс засалчид мэдээлэл хийлээ.

Далайн усны гүнд тас харанхуй орчинд байдаг бактериар хийсэн тусгай эм болон лазерын тусламжтайгаар хавдрыг эмчлэх боломжтой гэж тэд үзэж байна. Уг аргыг 413 эрэгтэйд туршиж үзэхэд тэдний талаас илүү хувьд нь хавдрын ул мөр огт байхгүй болсон аж. Энэ талаарх судалгааны дүнг “Lancet Oncology” сэтгүүлд нийтэлсэн байна.

Эмчилгээний энэхүү арга нь ямар нэгэн дагалдах гаж нөлөөгүй юм. Мэс засал хийх, туяагаар эмчлэх зэрэг уламжлалт аргууд нь бэлгийн чадавхигүй болгодог тохиолдол олон байдаг. Ийм учраас хавдар нь эрт үедээ байгаа эрчүүд дээрх төрлийн эмчилгээг хойшлуулах сонирхолтой байдаг гэнэ.

Харин эмчилгээний шинэ арга нь энэ байдлыг өөрчилж чадна гэдэгт эмч нар итгэлтэй байна. Лазерыг хавдар руу чиглүүлэх үед бактериуд идэвхжсэнээр хорт хавдрын эсүүдийг устгаж, харин түрүү булчирхайг огт гэмтээхгүй юм. Гэхдээ энэ аргыг өвчний эхний шатанд л хэрэглэх боломжтой аж.

Их Британи улсад жил бүр 46 мянган эрэгтэй түрүү булчирхайн хавдартай гэж оношлогддог ба тэднээс 11 мянга орчим нь нас бардаг байна.  

Х.Сарнай

Холбоотой мэдээ