Утааны эсрэг эхчүүдийн тайван жагсаал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-26 13:39:01

"Утааны эсрэг ээж, аавууд" групп буюу  утааны эсрэг эхчүүдийн санаачилсан жагсаал Сүхбаатарын талбайд өнөөдөр 12.00 цагт эхэлсэн юм.

Хоёр цагийн хугацаанд үргэлжлэх тайван жагсаалд сонирхсон эцэг, эхчүүд оролцож, утааны эсрэг нэгдэж зорилгоо тодорхойлж, төр засагт дуу хоолойгоо хүргэнэ гэж жагсаал зохион байгуулагчид ярьж байна.

 Жагсагчдыг дэмжиж халуун аарц, цай, маск тарааж буй  хувь хүмүүс ч байлаа. Эцэг, эхчүүд утааны эсрэг өөрийн бэлдсэн уриа лоозон барьж ирцгээснээс гадна өлгийнд ороосон хүүхдийн тоглоом чихмэл л даавуу бэлтгэж ирсэн  нь утаанаас болж бидний үр хүүхэд хамгийн ихээр хохирч байгаа гэдгийг илэрхийлжээ. Мөн  тайван жагсаал учраас  жагсаалын үеэр эмх замбараатай байх нь бидний зорилгын  үр дүнд нөлөөлөх болно хэмээж байв. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ