Өмнөговь аймгаас Улаанбаатар хот хүртэлх замыг гол зам болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-26 15:03:40
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Зуунмод хотоос Улаанбаатар хотын чиглэл рүү явж байгаа тээврийн хэрэгслүүд Дундговь аймгаас орж ирж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгдөг байхаар болголоо.

Өмнө нь Төв аймгийн Зуунмод хотоос Улаанбаатар хот хүртэлх, Улаанбаатар хотоос Төв аймгийн Зуунмод хүртэлх чиглэлийн замаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэл гол зам болохоор давуу эрхээр хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд одоо туслах зам болсонтой холбогдуулан Төв аймгийн ЗЦТ-аас мэдээлэл өглөө.

Төв Зуунмод хотоос Улаанбаатар хотруу явахдаа Дундговь аймгийн замаас орж ирж буй тээврийн хэрэгсэлд туслах зам гэдэг үүднээс зам тавьж өгөх болсон нь Дундговийн чиглэлийн зам олон улсын зам болж байгаатай холбогдуулан тус замыг гол зам болгосон той холбоотой гэнэ. 

Энэ онд аймгийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хот явах чиглэлийн зам дээр 15 тэмдэг нэг хурд сааруулагч, нэг мэдээлэх тэмдэг байрлуулсан бөгөөд Дундговийн чиглэлийн гурван зам дээр шинээр Цагдаагийн пост барьж ирэх онд ашиглалтад оруулна гэдгийг ЗЦТ-ийн дэслэгч, Зам зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Лхагвадорж онцолж байсан юм.

Мөн мэдээлэх тэмдгийг нэмж байрлуулснаар зам тээврийн осол гарах нөхцөлийг бууруулж жолооч нарт илүү ойлгомжтой болж байгаа гэдгийг ЗЦТ-аас тайлбарлаж байлаа.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ