Дундговь аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-27 10:13:38

Дундговь аймгийн Дэлгэрцогт, Эрдэнэдалай болон Дэрэн суманд Хонины цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон талаар ОБЕГ мэдээлэв.

Хонины цэцэг өвчин энэ сарын 21-нд  Дэлгэрцогт сумын Цахиурт багийн малчин З-ийн 51 хонь, 22-нд Дэрэн сумын Бумбат багийн малчин Б-ын 53 хонинд илэрчээ. Мөн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн малчин Э-ийн хонинд илэрсэн тул сумдын Засаг дарга нарын тушаалаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Хорио цээрийн дэглэм 30 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд дахин өвчин гараагүй тохиолдолл цуцлах юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ