Хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-27 18:13:11

Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхаарууллаа.

Эдийн засгийн хямралтай холбоотой хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалт буурч, худалдааны газруудад үлдэгдэл нөөц ихээр хуримтлагдсан байна. Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан хүнсний худалдаа наймаа эрхлэгчид чанар, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй, хэрэглэх хугацаа дууссан, хэн, хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт, шалгалтын явцад илэрсэн байна.

Иймээс иргэд, худалдан авагч нарыг хүнсний бүтээгдэхүүнээ сонгож авахдаа тухайн бүтээгдэхүүний өнгө, үнэр, гадаад байдал өөрчлөгдөж муудсан, хэрэглэх хугацаа дууссан эсэхийг сайтар шалгаж, хадгалалт, тээвэрлэлтийн шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сэрэмжлүүллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ