Нярайн эндэгдэл буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-27 19:47:38

Булган аймагт 2016 онд нийт 10 нярай энджээ. Эдгээрээс 4 нь эрт нярайн үедээ, бусад нь 29-өөс дээшхи долоо хоногтой нярай байлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 41,2 хувиар буурсан үзүүлэлт юм.

Эндсэн нярайнууд улаан бурхан, хатгаа, мэдрэлийн гаралтай өвчин, дутуу төрснөөс гэх мэтчилэн шалтгаануудаас болсон байна. Харин энэ жил эхийн эндэгдэл гараагүй байна.

Булган аймгийн хэмжээнд 803 эх амаржиж, 806 хүүхэд төржээ. Үүнээс З99 хүү, 407 охин мэндэлжээ. Мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн өглөө.

                                                                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ