Ихэнх иргэд амины орон сууц барих санал ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-15 12:00:23

 Гэр хорооллын 109 га талбайд 7241 хүн амыг хамруулсан газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаа хэрэгжиж эхэллээ.

 Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 17-р хороо, СХД-ийн 11-р хороо, Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Баянзүрх дүүргийн 27-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Баянзүрх дүүргийн 19-р хороо, Хан-Уул дүүргийн 9-р хорооны иргэдийн  нийт 8 түр зөвлөл байгуулсан байна. Эдгээр иргэдийн ихэнх нь инженерийн шугам сүлжээнд холбогдож амины орон сууц барих санал ирүүлсэн бол газраа тохирсон үнээр худалдах, эсвэл шууд орон сууцаар солих хүмүүс цөөнгүй байгаа аж. Тиймээс иргэн тус бүрээс санал авч тухайн нэгж талбарт амины орон сууц,  нийтийн орон сууц гэх маягаар  хэсэгчилсэн  ерөнхий төлөвлөлт хийж эхэлсэн байна.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 77,260 иргэнийг хамруулсан  2744 удаагийн  уулзалт, сургалтыг зохион байгуулж, 21,983 иргэнийг хамруулсан 1 099 Иргэдийн бүлэг байгуулан ажиллаж буйг албаныхан хэллээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ