Шашны баяраар ариун судрыг цээжээр уншиж уралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 12:34:41

Монголын мусульмааны нийгэмлэгийн 25 жилийн ойг тус аймагт өргөн хүрээнд тэмдэглэж, Баян-Өлгий аймаг дахь дөч орчим мешид (мөргөлийн өргөө) болон Улаанбаатар, Налайх, Шарын гол, Хонгор дахь мешидүүдийн тэргүүн имаам, төлөөлөгчид оролцсон баярын хурлын дараа уран сайханчдын тоглолт болов.

Харилцаа дууны тэмцээнд С.Бержан, яруу найргийн уралдаанд Ж.Шынарбек, шашны ариун судар Курааныг цээжээр унших уралдаанд хүү Бахытбек, охин Ханифа нар түрүүлэв. Шатарчдын тэмцээнд Н.Төлеген, 48 бөх оролцсон барилдаанд Цэнгэл сумын Аманбек түрүүлж, Баяннуур сумын Жанатбек үзүүрлэлээ. Мөн энэ баярын үеэр Өлгий сумын иргэн Ө.Мария талийгаач нөхөр Ержаныхаа дурсгалд зориулан босгосон шинэ мешидийнхээ нээлтийг хийв. Энэ мешидэд Турк Улсын «Рухани нур» сан 25 сая төгрөгийн хандив өргөлөө гэж мусульмааны нийгэмлэгээс мэдээллээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ