Хөвсгөлчүүд Чингүнжавын талбайд шинэ жилээ тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн иргэд Мөрөн хотын төв талбайд байрлах Хотгойдын баатар Чингүнжавын талбайд “Хөгжлийн Хөтөч-2016” арга хэмжээг зохион байгуулж шинэ жилээ өргөн дэлгэр тэмдэглэв.
Энэ үеэр улиран одож буй оны онцлох үйл явдал, салбар бүрийн оны онцлох шилдгүүдээ тодруулан шагнаж урамшуулав. Мөн төв талбайд халуун кофе, чацарганы шүүс, шарсан тахиа зэрэг халуун хоол цайгаар иргэддээ үйлчилж, иргэд түүдэг галын дэргэд дулаацан дуулж бүжиглэн шинэ жилийн баяраа хамтдаа тэмдэглэлээ. “Хөгжлийн Хөтөч-2016” шинэ жилийн баяр олон иргэдийг оролцуулах зорилгоор гадна талбайд болсон нь хүссэн хүн бүр оролцох боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог арга хэмжээ боллоо.
Шинэ жилийн баярт хүрэлцэн ирсэн зочдод Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөж Хөвсгөлчүүд Чингүнжавын талбайд шинэ жилийн баяраа тэмдэглэлээ.
Б.Гантуяа