Д.Трампын хэвлэлийн төлөөлөгч Оросын эсрэг хоригийн талаар ярив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2017-01-02 11:25:23

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер “ABC” телевизэд ярилцлага өгөхдөө “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ нөлөөлсөн гэх шалтгаанаар Барак Обама Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан тухай дурдаад, яагаад үүнд тийм их ач холбогдол өгөөд байна вэ? гэж асуужээ.

35 хүн хөөгдөн гарч, хоёр газар хаагдлаа. Энэ тэгээд хувь тэнцүүлсэн арга хэмжээ юу? Магадгүй тийм байх, эсвэл тийм биш байх, гэхдээ энэ талаар бодох хэрэгтэй гэж тэрбээр ярьсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулах ажиллагаанд оролцсон гэх шалтгаанаар Оросын нийт 9 хувь хүн, албан байгууллага АНУ-ын хориг арга хэмжээнд өртөж, Оросын 35 дипломатч АНУ-аас хөөгдөн гарсан билээ.

Бид сайн сайхны төлөө том алхам хийх цаг ирсэн. Энэ нөхцөл байдлын тухай нотолгоо баримтыг цуглуулах зорилгоор би ирэх долоо хоногт АНУ-ын тагнуулын агентлагийн төлөөлөгчидтэй уулзана гэж Спайсер ярилцлагадаа дурдав.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ, энэхүү хориг арга хэмжээ нь Б.Обамагийн гадаад бодлого “урьдчилан таамаглах аргагүй”, “түрэмгий” байгааг харуулж байгаа бөгөөд ОХУ үүнд харамсч байна гэжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ