АНУ-ын төлөвлөгөөг Филиппин дэмжив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-15 13:37:30

МАНИЛА. /NHK/. Өмнөд Хятадын тэнгист БНХАУ-ын байгуулсан хиймэл арлуудын ойролцоох усанд цэргийн хөлөг онгоц байрлуулах АНУ-ын төлөвлөгөөг дэмжиж байгаагаа Филиппин илэрхийлжээ.

Усан замын эрх чөлөө болон Өмнөд Хятадын тэнгисээр нислэг үйлдэх эрх чөлөөг хамгаалах олон улсын хамтын нийгэмлэг байх нь маш чухал юм гэж Филиппиний Засгийн газар мягмар гарагт мэдэгдэв. Бүрэн эрхт байдлыг хүссэн хуурамч нэхэмжлэлийг шалгах ажил бүтэлгүйтвэл олон улсын дэг журам үнэгүйдэж, БНХАУ-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн буруу дүгнэлтэд хүрнэ гэж мэдэгдэлд дурджээ.

Өмнөд хятадын тэнгисийн өргөн уудам газар нутгийн бүрэн эрхт байдлыг БНХАУ нэхэмжилжээ.

БНХАУ нь Спратли арлуудын гүехэн устай хэсгээр хиймэл арал байгуулсан байна. Тэдгээр арлыг Филиппин болон бусад орон нэхэмжилдэг.

Хүний гараар бүтээгдсэн арлуудаар хүрээлэгдсэн, БНХАУ-ын нэхэмжилсэн газар нутагт байлдааны хөлөг онгоц байрлуулах төлөвлөгөөг АНУ-ын Засгийн газар хэлэлцэж байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ