Төв аймгийн 12 суманд гэмт хэргийн гаралт өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-02 12:37:20
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн ИТХурал хуралдаж үндсэн есөн асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд 11 тэргүүлэгчийн 100 хувийн ирцтэй эхэлсэн юм. Хурлаар Төв аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн өнөөгийн байдалтай танилцсан байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн салбар Төв аймгийн ИТХ-ын ажлаа тайлагнаж цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар хэлэлцүүллээ.

Төв аймгийн хэмжээнд Батсүмбэр, Заамар, Сэргэлэн, Аргалант, Борнуур, Баянжаргалан, Эрдэнэ, Жаргалант, Баяндэлгэр, Баянчандмань, Эрдэнэсант, Алтанбулаг зэрэг сумдад 10000 хүн тутамд 391-90 гэмт хэрэг ногдсон нь аймгийн дунджаас харьцангуй их байгаа гэж Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат хэлсэн юм. Иймд гэмт хэргийн гаралтыг бууруулах тал дээр онцгой анхаарч дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг тэрээр сануулсан юм.

Өнгөрсөн 2016 оны байдлаар Төв аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт 2015 оноос буурсан боловч гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж үзвэл өндөр хувийг эзэлж байгаа юм. Иймээс цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийг мэдээ мэдээллээр хангах нь зүйтэй гэдгийг албаныхан онцолсон юм.

Төв аймаг 2017 онд иргэн бүрийг орлоготой, ажилтай байлгах тал дээр анхаарч “Ажилтай-Орлоготой иргэн” урианы жил болгон зарласан. Энэ хүрээнд гэмт хэргээс бууруулах, урьдчилсан сэргийлэх ажлыг зохион байгуулах хороог байгуулах талаар тэргүүлэгчид зүгээс дэмжиж шийдвэрлэлээ.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ