13 сумын Засаг даргыг томилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-04 10:47:58

Дорноговь аймаг 14 сумтай.  2017 оны 1 дүгээр сарын 04-ний байдлаар аймгийн Засаг дарга 13 сумын Засаг даргыг томилж үүрэгт ажилд нь оруулжээ.

Сайншанд сумын Засаг даргаар С.Одбаяр, Алтанширээ сумын Засаг даргаар Л.Цэцэгдарь, Эрдэнэ сумын Засаг даргаар Ч.Энхмэнд, Улаанбадрах сумын Засаг даргаар Ц.Эрхэмболд, Өргөн сумын Засаг даргаар Ж.Сүхбаатар, Хөвсгөл сумын Засаг даргаар Н.Энхбаяр, Мандах сумын Засаг даргаар Н.Отгонбаяр, Замын-Үүд сумын Засаг даргаар Н.Алдарбаяр, Хатанбулаг сумын Засаг даргаар П.Эрдэнэболд, Иххэт сумын Засаг даргаар О.Энхтуул  тус тус томилогдов.

Харин Айраг сумын Засаг даргыг томилох асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ