Хүүхдийн тасагт нэн шаардлагатай тоног, төхөөрөмж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-04 11:48:25
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн тасаг ачаалал өндөртэй байгаа тул аймгийн Засаг дарга захирамж гаргаж 7.7 сая төгрөгийн 10 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн тоног төхөөрөмж өглөө.

Үүнд хяналтын монитор, зайнаас халуун хэмжигч, цидиндрийн гуурс, утлагын аппарат, зөөврийн кварц болон эм өгсөн байна. Дээрх тоног төхөөрөмж, эм хүлээлгэн өгөх үеэр Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэлэхдээ “5 хүртэлх насны хүүхэд нь амьсгалын замын өвчнөөр өвдсөн тохиолдолд асран халамжлагчдад нь 2-3 хоногийн цалинтай чөлөө олгох уриалгыг олон нийтэд сайн түгээх, үүнийг  хэрэгжүүлэхэд анхаарч  ажиллах хэрэгтэй” гэлээ.

Мөн  Хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг яаралтай дуусгахыг үүрэг болгов.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ