Дэлгэрхаан сум нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-04 14:20:35

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө буюу нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг шинэ оны өмнөхөн сумын ИТХ-аар хэлэлцүүлэн баталгаажуулжээ.

Энэхүү арга хэмжээнд ГЗБГЗЗГазрын ГЗБХэлтсийн дарга Ж.Батсайхан болон мэргэжилтнүүд, Монголын Газар зохион байгуулагчдын холбооны мэргэшсэн инженер Ш.Наран-Очир ахлагчтай баг, Хэнтий аймгийн ГХБХБГазрын дарга Д.Баярхүү, Газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд оролцсон байна. 

2016 оны эхэнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ГХГЗЗГазар, Монголын Газар зохион байгуулагчдын холбоотой хамтран тус аймгийн “Баян-Адрага сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө”-г байгалийн нөөц болон нийгэм эдийн засгийн шаардлагатай мэдээ мэдээлэл, судалгааг гарган боловсруулж, сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж, хүлээлгэн өгч байсан аж. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө буюу “Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө”-тэй болсон анхны сум болж байжээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ