Хэнтий аймагт улсын төсвөөс 10,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-04 14:44:13

Хэнтий аймагт 2016 онд Улсын төсвийн 10 тэрбум 833,3 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 9 барилга байгууламжийн ажил, 208,5 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 4 их засварын ажил, Орон нутгийн хөгжлийн сангийн 1 тэрбум 220,5 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 9 барилга байгууламжийн ажил хийгджээ.

Мөн Японы Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн 181,1 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 2 их засварын ажил, Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 7 барилга обьект, БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар 17,2 км хатуу хучилттай автозам бүхий “Манай гудамж–Гэрэлтэй гудамж” төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхлээд байна.

Дээрх бүтээн байгуулалтын ажлуудаас “Алтан булаг трейд” ХХК-ийн гүйцэтгэсэн Хэрлэн 1-р сургуулийн өргөтгөлийн барилга угсралт, “Эрхэт наран” ХХК-ийн гүйцэтгэсэн Батширээт сумын 320 хүүхдийн сургуулийн барилга угсралт, “Замч ирээдүй” ХХК-ийн гүйцэтгэсэн Баянмөнх сумын Хэрлэн голын төмөр бетон гүүрний ажил,  Хэрлэн сумын 4-р цэцэрлэгийн барилгын дотор цахилгааны их засвар, Баянхутаг сумын ЕБС-ийн усан халаалтын зуухны засвар, Өлзийт тосгоны ЕБС-ийн усан халаалтын зуухны засвар, Уламжлалт анагаах ухааны төвийн их засварын ажлууд, “Өвсний үндэс” төслөөр хэрэгжсэн Батноров сумын Бэрх тосгоны ЕБСургуулийн хичээлийн 1-р байрны дээврийн их засварын ажил, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн  барилга угсралт, их засварын 9 ажлыг бүрэн хийж, ашиглалтад оруулсан байна.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ