Улсын аварга малчинд 3 малчны нэрийг дэвшүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Улсын аварга малчинд нэр дэвшүүлсэн 12 сумын 12 малчны материалыг хэлэлцэж 3 малчны материалыг холбогдох газруудад хүргүүлэхээр болов.
Мөн тэргүүний тариаланч, тариаланч хамт олонд тус бүр нэр дэвшүүлжээ. Тус аймагт мянгат малчин 624 байгаа бол 2 мянгат малчин 15 байгаа нь өмнөх оноос мянгат малчин 185, хоёр мянгат малчин 4-өөр нэмэгджээ. Аймгийн хэмжээнд Төмөрбулаг сумын малчин Ё.Магсар 2665 толгой малаар буюу бүх малаар тэргүүлж байгаа бол 94 тэмээ, 501 адуугаар Шинэ-Идэр сумын малчин Л.Шаравдорж, 509 үхрээр Бүрэнтогтох сумын Д.Бат-Эрдэнэ, 1827 хониор Төмөрбулаг сумын малчин Ё.Магсар, 1610 ямаагаар Галт сумын малчин Р.Содномдаржаа нар аймагтаа тэргүүлж байгаа ажээ.
Б.Гантуяа