Малчдын өвөлжилтийн байдалтай танилцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-06 09:50:00
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр малчдын өвөлжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг байгуулагдлаа.

Ажлын  хэсгийг Засаг даргын орлогч С.Батжаргал ахалж, бүрэлдэхүүнд нь ХХААГ, Баян-Өндөр, Жаргалант сумын МЭҮТ, БОЭТ-ийн эмч мэргэжилтэн болон багийн Засаг дарга нар багтжээ. Ажлын хэсэг  энэ сарын 5-аас 11 чиглэлд өвөлжилтийн байдалтай танилцаж, нөхцөл байдлын үнэлгээ хийж цаашид авах арга хэмжээний талаарх саналаа холбогдох байгууллагад уламжлах юм.

Нийт  900 гаруй айлаар орох төлөвлөгөө гарчээ. Энэ үеэр  малчдын нөөцөлсөн өвс, тэжээлийн зарцуулалт, хэрэгцээний талаарх мэдээллийг нэгтгэнэ. Мөн малын тарга, хүч, хорогдол, бэлчээрт гарах боломжгүй болсон малын тоог гаргах гэнэ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүн, малын эмч нар багтсан учир хот айлын хүн, малд үзлэг оношилогоо хийж шаардлагатай зөвлөмж өгөх гэнэ.  

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ