81 оюутанд тэтгэлэг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:46:09

Өмнөговь аймгийг хөгжүүлэх үндсэн зорилтуудын нэгд боловсролын салбар зүй ёсоор багтдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд боловсролын салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг  тасралтгүй хийж байна.

Үүний нэг нь аймаг орон нутагтаа мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилт юм. Орон нутагт шаардлагатай байгаа мэргэжлээр сурч байгаа, төгсч ирээд орон нутагтаа ажиллах, мөн амжиргааны баталгаажих түвшингээс доогуур зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн энэ хичээлийн жилд 81 оюутанд нийт 156 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо. Энэ арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, НХХ-ийн дарга Н.Жамъянхорол нарын албаны хүмүүс оролцож, 24 оюутантай шинээр гэрээ байгуулан өмнө нь гэрээ байгуулан суралцаж байгаа бусад оюутнуудын гэрээг сунгасан юм.

С.Сумьяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд