Д.Оюунболдын нэрэмжит тэмцээнд хөрш 3 орны бөхчүүд хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-15 18:53:50

2015 оны 10 дугаар сарын 23-24-нд Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын ордонд Монгол Улсын 12 удаагийн аварга Монгол Улсын гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсаны хөшөөний нээлтийн ёслолд зориулсан Олон улсын чөлөөт бөхийн тэмцээн зохион байгуулна.

Тэрбээр Москва хотноо болсон 1980 оны олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт манай улсын төдийгүй дэлхийн шилдэг бөх байсан юм. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын чөлөөт бөхийн өнөө цагийн шилдэг тамирчид болон ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы баг тамирчид эрэгтэй 4 жин, эмэгтэй 2 жинд тус тус өрсөлдөж аваргаа тодруулах юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ