Түүхэн болон уран зохиолын номоор фондоо арвижуулжээ  

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-07 16:22:57

Завханы Цагаанчулуут сумын номын сан фондоо арвижуулжээ. Номын сан нь жил бүр номын фондоо баяжуулсаар ирсэн байна. Шинэ он гарсаар тус номын сан 70 гаруй түүхэн болон уран зохиолын номоор фондоо арвижуулжээ.  

Төсвийн хөрөнгөөр жилд 100,0 мянган төгрөгөөр шинэ ном худалдан авдаг бол бусад төсөл хөтөлбөрийн шугамаар шинэ ном байнга нийлүүлдэг байна. Өнгөрсөн онд л гэхэд 2537,0 төгрөгийн шинэ ном иржээ. Мөн эднийд ховор ном олон байдаг ажээ. Тухайлбал уйгаржин монгол бичгээр бичсэн 20 гаруй судар бий.

Тус сумын Соёлын төвд байрлах сумын номын сангаар нэг ээлжинд 35 уншигч үйлчлүүлдэг бөгөөд ээс гадна 1000-аад байнгын үйлчлүүлэгч байдаг.  Жилдээ 922 уншигч байнгын харилцаатай байдаг аж.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ