Үр дүнд суурилсан арга зүйн сургалт эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн ЗДТГ, Боловсрол, Соёлын газар, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, тус сургуулийн “Автомат техник, робот хөгжүүлэлтийн клуб” хамтран зохион байгуулж ерөнхий боловсролын сургуулийн 36 багшийг хамруулсан “Үр дүнд суурилсан Инженер, Технологийн боловсрол” сэдэвт сургалт эхлэв.
Сургалтын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат оролцож оролцогчдод амжилт хүслээ. Уг сургалт энэ сарын 7-11-ний хүртэл үргэлжилж 13-нд уг сургалтад хамрагдсан багш нар “Роботын угсралтын тэмцээн”-д оролцох аж. “Энэхүү сургалт нь ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь туслаж цаашид Монгол улсын ирээдүйн чадварлаг инженер, технологич мэргэжилтэнг бэлтгэх гол зорилготой. Сургалтад ерөнхий боловсролын сургуулийн технологи, физик, мэдээлэл зүйн багш нар хамрагдаж байна” гэж аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат ярилаа.
Б.Норовсамбуу