Түргэн суманд цас нэмж орвол зуд болохоор байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэр 25-50 см зузаан цастай, харин Рашаант баг 15-35 см зузаан цастай өвөлжиж байна.
Тус сум нь 596 өрх, 2120 хүн ам, 125 мянга 176 толгой малтай байна. Түргэн сумын 596 өрхийн 279 нь малчин өрх бөгөөд эдгээрээс 76 өрхийн 300 гаруй хүн ам 36 мянга гаруй мал сүрэгтэйгээр Сагил, Бөхмөрөн суманд отроор өвөлжиж байна.
“Одоохондоо цаг агаар тогтуун байна. Нэмж цас орвол манай сум зудын байдалд очих байх” хэмээн тус сумын Засаг дарга Л.Буянжаргал хэллээ.
Хархираа, Түргэний уулсын зэрлэг ан амьтад идэш хоолгүйдэн гол дагаж уулнаас бууж ирэх үзэгдэл тухайн суманд их ажиглагдаж байгаа аж. Тухайлбал, буга, бор гөрөөс зэрэг ан амьтад уулнаас бууж малын бэлчээрээр идээшилж байна гэсэн мэдээллийг Түргэн сумын малчид өгч байна.
Б.Батхүү