“Стандарттай Өвөрхангай” хөтөлбөрийг олон нийтэд танилцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 20:34:29

Жил бүрийн 10 сарын 14-нд Дэлхийн стандартын өдөр тохиодог. Энэ өдрийг Монгол Улсад 1997 оноос хойш Стандартчилал, Хэмжил зүйн ажилтны өдөр болгон тэмдэглэж ирсэн юм.

Олон улсын стандартын байгууллага дээрх өдрийг “Стандарт - дэлхий дахины нийтлэг хэл” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь стандарт техник технологийн дэвшил нь бидний өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулж өгдөг гэсэн утга санааг илэрхийлж байгаа аж.

Энэ өдрийг угтан аймгийн Стандарчлал, хэмжил зүйн хэлтэсээс “Чанарыг итгэлцлээр хамтдаа бий болгоё” уриатай хоёр сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд  аймгийн чанар стандартын шаардлага хангасан шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан шагнах, аймгийн ИТХ-ын 37 тоот тогтоолоор баталсан “Стандарттай Өвөрхангай”  2015-2020 дунд хугацааны аймгийн хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг зэргийг тус тус зохион байгуулаад байна.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ