Аймгийн өсвөрийн аваргууд зургадугаар сар хүртэл тодорно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханд өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүд эхэллээ.
Хүүхэд өсвөр үеийнхнийг тэмцээн уралдаанд өргөнөөр хамруулах тэдэнд бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, эр зориг хамтач хүмүүжлийг төлөвшүүлэх, ирээдүйн тив дэлхийн аваргуудын залгамж халааг бэлтгэн гаргах, мөн бүсийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой 2017 оны өсвөрийн аваргуудын түрүүч нь маргааш тодорно.
Аймгийн аварга шалгаруулах тэмцээн 13 төрлөөр зохиогдож эхний ээлжийн гар бөмбөг, шатар, даам, самбо, таеквондо гэсэн таван төрлийн тэмцээн явагдаж дүнгээ гаргалаа. Тухайлбал самбо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй эмэгтэй гэсэн ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд эрэгтэйчүүд 44-өөс +87кг-ын жинд, харин эмэгтэйчүүд 40-өөс +75 кг-ын жинд хүч үзэн барилджээ.
Аймгийн аварга шалгаруулах өсвөрийн тэмцээнүүд зургадугаар сар хүртэл хуваарийн дагуу үргэлжилнэ.
Б.Мягмарсүрэн