Иргэдийн оролцоотой гэмт хэрэг зөрчлийг бууруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-11 23:14:51

Дархан сумын ГХУСАЗЗ-ийн хурал болж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дархан сумын ЗДТГ-аас зохион байгуулж буй ажлын тайлан мэдээллийг дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн сумын ГХУСАЗЗ-ийн гишүүн Д.Тулга танилцуулав.

Хурлаар Дархан сумын ГХУСАЗЗ-ийн 2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон зөвлөлийн ажиллах журмын төслийг танилцуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Дархан сумын ИТХ-ыг дарга бөгөөд сумын ГХУСАЗЗ-ийн дарга Ж.Балжинням:-“Манай зөвлөл шинээр байгуулагдаж хэлэлцэх асуудлаа урьдчилж зөвлөлийн гишүүдэд албан бичгээр хүргүүлж 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг нь авч нэгтгэн боловсруулж сумын ИТХ-ын дэргэдэх Хууль эрх зүй, өргөдлийн хороогоор хэлэлцүүлсэн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд аж ахуй нэгж, ТББ-уудын оролцоог сайжруулж хамтын ажиллагааг уялдуулж зохицуулах зорилгоор 2017 оны төлөвлөгөөг боловсруулж хэлэлцлээ. Хуралдааны үеэр жилийн ажлын төлөвлөгөөнд хэд хэдэн саналыг нэмж оруулаад баталсан. Мөн зөвлөлийнхээ ажиллах журмыг дэмжиж сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулахаар боллоо” гэв.

Тус зөвлөл энэ онд сумын нутаг дэвсгэрт үйлдэгддэг гэмт хэрэг зөрчлийг бууруулж таслан зогсоох чиглэлээр аймгийн Цагдаагийн газартай хамтарч иргэдийн оролцоонд түшиглэж 12 төрлийн ажлыг нийтийн дунд өрнүүлж зохион байгуулахаар төлөвлөжээ.

        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ