Хөдөө орон нутагт саналын хайрцаг явуулах шаардлагатай гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛАрдчилсан намын 6-р их хурлаар намын даргыг нийт гишүүдийн санал хурааж энэ сарын 29-ы өдөр улсын хэмжээнд зохион байгуулах болсонтой холбогдуулан Хөвсгөл аймагт сумын сонгуулийн салбар хорооны дарга нарийн бичгийн дарга нарт сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар сургалт зохион байгууллаа.
Энэ үеэр сумын сонгуулын хорооны гишүүд хөдөө орон нутагт цас ихтэй, хүйтэн байгаа учраас намын гишүүдийн зарим нэг нь отроор яваа малаа харахын тулд саналаа өгөх боломжгүй болоод байна. Иймээс намын гишүүдээ намын даргын сонгуульд бүрэн хамруулахыг зорьж байгаа бол хөдөө орон нутагт саналын хайрцагаар санал авах шаардлагатай байгааг Сонгуулийн хорооны даргад уламжилж өгөхийг хүсч байлаа.
Сургалтаар сумын сонгуулийн салбар хорооны үйл ажиллагаа чиг үүргийг танилцуулж, саналын хуудас, санал авах байр, санал хураалт, тооллого, дүн нэгтгэх, мэдээллэх талаар танилцуулав. Сургалтанд бүх сумын сонгуулийн салбар хорооны дарга, нарийн бичгийн дарга бүхий 50 гаруй иргэн хамрагдлаа.
Б.Гантуяа