Өсвөр, залуу үедээ анхаарч ажиллахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн ИТХ дахь залуу төлөөлөгчид өчигдөр аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газраар орж ирэх онд залууст зориулж хийх ажлын төлөвлөгөөтэй танилцаж санал бодлыг нь сонссон байна.
Энэ үеэр өсвөр, залуу үеийнхнээ хамруулсан БЗХӨ-ний шинжилгээ хийлгэн нэгдсэн судалгаатай болж хүн амаа эрүүлжүүлэх тал дээр дорвитой алхам хийх, сургуулийн хүүхдүүдэд ахуйн газ зарахыг хориглох, элдэв муу зан үйлийн үүр уурхай болоод байгаа байрны хонгилуудыг цэгцэлж холбогдох байгууллагуудад нь хариуцуулах, сургуулийн ахлах ангийнхнийг цуглуулаад сургалт хийсэн болж ажил оромддогоо болих, дэд хөтөлбөрийг батлуулж үр дүнтэй ажлуудад хүч боломжоо дайчлах гэсэн саналуудыг гаргасан байна.
Ирэх сараас эхлээд аймгийн ИТХ дахь залуу төлөөлөгчид хөдөөгийн сумдаар явж ажиллаж аж. Увс аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 10-аад нь 1980-1988 онд төрсөн залуучууд байдаг юм.
Б.Батхүү