УХТЭ-т хүүхдийн тасаг ажиллаж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-01-17 14:12:59

Улаанбаатар хотод амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн шинээр байгуулсан хүүхдийн тасагт Баянзүрх дүүргийн 7 хорооны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна.

УХТЭ-ийн Уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг бүрэн чөлөөлж хүүхдийн тасаг болгож 30 ор нэмж энэ сарын 12-ноос үйл ажиллагаагаа эхлүүлжээ. ЭМЯ-наас ажиллах эмч, сувилагч нарын орон тоог шийдвэрлэж тус хүүхдийн тасагт гэрээт эмч дөрөв, гэрээт сувилагч зургаа, УХТЭ-ийн эмчилгээний тасгуудаас есөн сувилагч нэмэлтээр ажиллаж байгаа юм. Тус тасагт ор нэмсэн учраас шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг ЭМЯ болон “Эсэн трейд” компанийн хандиваар шийдвэрлэжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ