Хүүхдийн тэтгэлгийг шийдвэрлэж өгөх 200 гаруй хүсэлт иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 8 сарын байдлаар 773 сая 512 мянган төгрөгийн 256 гүйцэтгэх хуудсыг хүлээн авчээ.
Үүнээс 76,6 хувийг буюу 196 гүйцэтгэх хуудасны 255 сая 188 мянган төгрөгийн гүйцэтгэх хуудсыг шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар гүйцэтгүүлсэн төлбөрийн асуудалд банкны нэхэмжлэл, татвар, иргэнд олгох төлбөр, хүүхдийн тэтгэлэг зэрэг хүсэлтүүд орсон байна. Тухайлбал хүүхдийн тэтгэлгийг шийдвэрлэж өгөх хүсэлт он гарсаар 209 материал ирээд байгаагаас 41-ийг биелүүлж, 168 хуудсын үлдэгдэлтэй байна.
Б.Батчимэг
Сэтгэгдлүүд