Сард 90 гаруй сая төгрөгийг эм, тарианд зарцуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-20 19:38:26

Дорнод аймаг дахь БОЭТ үйлчлүүлэгчдийнхээ эм, тарианд сард 90, жилдээ 900 гаруй сая төгрөг зарцуулдаг. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн доторх эмийн сан 39 нэгж тасгийг 500 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслээр хангаж байна.

Улсаас жилдээ тус эмнэлгийн эм тарианд 800 сая төгрөг төсөвлөдөг ч энэ нь 70 гаруй мянган хүн амтай, 500 гаруй эмч, сувилагч, ажилтантай бүсийн хэмжээний эмнэлэгт хангалттай хүрэлцдэггүй. Угтаа 1 тэрбум 500 мянган төгрөг төсөвлөж байж, эм тарианы гачигдалд орохгүй ажиллаж чадна гэх. Эмнэлгийн нийт ажиллагсдын тал хувийг сувилагчид эзэлж байгаа ч энэ нь мөн л хүрэлцээтэй тоо биш.

Стандартын дагуу бол нэг сувилагчид 6-7 өвчтөн ногдох ёстой ч өнөөдрийн байдлаар багаар бодоход 10-13, ачаалал ихэссэн үед 30 давах нь ч бий. Одоогийн сувилагчийн орон тоон дээр 50 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнийг нэмж байж, хэвийн хэмжээнд ажиллах юм.   

Б.Туяа

Холбоотой мэдээ