Санхүүгийн сахилга батыг чанд мөрдөхийг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-20 23:40:35

Дархан-Уул аймгийн ИТХ, Засаг дарга нар сумдын Засаг дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбаттай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ болон аймгийн Засаг дарга С.Насанбаттай гэрээ байгуулж гарын үсэг зурав. Мөн аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбаттай болон Сумдын Засаг дарга нар, агентлагуудын дарга нартай, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат хэлтсийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж тухайн жилдээ хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа баталгаажууллаа.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хэлэхдээ:-“Энэ дөрвөн жилийн хугацаанд аймгийн ИТХ-ын үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүмүүс бол та бүхэн юм. Тэхээр 2017 он бол бүрэн эрхийн хугацааны яг бүтэн жилийн анханы жилээ ороод явж байна. Бид дөрвөн жилд хэрэгжих үндсэн хоёр зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд та бүхний оролцоо чухал. Нэгд төрийн албан хаагчдын ёс зүйн хариуцлага, сахилгыг дээшлүүлж төрийн албаны стандарт хэм хэмжээг мөрдөж хэрэгжүүлнэ. Хоёрт төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавьсан. Та бүхэн аймгийн манлайгч нүүр царай болж 4300 төрийн албан хаагчдын төлөөлөл. Тиймээс та бүхэн  үлгэрлэн дуурайлагчид байх ёстой” гэлээ.

Тэрбээр төрийн албан хаагчдыг төрийн хуулийг дээдэлж цаг баримталдаг байх, шийдвэр гаргадаг удирдах ажилтан учраас хариуцлагатай ажилла гээд санхүүгийн сахилга батыг чанд сахиж ажиллахыг үүрэг болголоо.

                                                                                                                                                           Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ